Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв.
Нийслэлийн хэмжээнд 220 мянган өрх гэр хороололд амьдардаг. Өнөөдрийн байдлаар нэг тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөг байгаа бол маргааш буюу 12 дугаар сарын 3-наас эхлэн 75 мянган төгрөг болж буйг тэрээр тэмдэглэв. Сүүлийн үед хөл хорио тогтоосонтой холбоотой айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа юм.