Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр эмч мэргэжилтнүүд болон УОК-ын ажилтнууд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Ийгл ТВ: -2020 оны Улсын төсөвт вакцинд тодорхой мөнгө төсөвлөсөн. Мөн ЭМ-ийн сайдын багцад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Үүнийг коронавируст эсвэл бусад товлолт вакцинд төсөвлөсөн үү гэдгийг тодруулж өгнө үү?
-ЭМ-ийн сайдын багцад энэ товлолын дархлаажуулалт, вакцин хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн болон орон нутагт тээвэрлэх зардал байнга тусгагдаж явдаг. Тэгэхээр бүх зардлыг тусгаж өгсөн байгаа.
-Нийслэлд байгаа орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт гэхэд л дотуур байранд 11.300 гаруй оюутан амьдарч байна. Одоо эхлээд иргэдээ орон нутаг руу зорчуулсаны дараа, үйл ажиллагаа жигдрэхээр оюутнуудыг бүртгэхээр төлөвлөж байгаа. Үүнийг бид үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэдгийг иргэд та бүхэн ойлгох хэрэгтэй. Дотуур байрны оюутнуудаа хэрхэн шинжилгээнд хамруулах, ямар журмаар орон нутагт зорчуулах талаар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.