З.Батбаяр: Монгол Улсын 18,000 иргэн гэдэсний савxанцартай ус уудаг
Онцгой дэглэмийн үед согтууруулах ундаа худалдан борлуулахыг УОК-оос хориглох шийдвэр гаргасан ч архидан согтуурсан цөөнгүй гэмт хэрэг, зөрчил гарсаар байна.
Өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн байдлаар 79 хүнийг эрүүлжүүлэх байрт саатуулсан байна. Мөн согтуугаар автомашин жолоодсон 18 жолоочийг илрүүлж, хүний биед халдсан хэрэг 16 бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 683 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 289 нь зөрчлийн, 6 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан аж. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн 53 дуудлага ирсэн байна.