Даваа гаригт Модерна компани коронавирусын вакцины зөвшөөрлөө хууль ёсны дагуу авах хүсэлтээ Хүнс, эм зүйн яаманд өгсөн. Энэхүү өргөдлийн дагуу зөвлөлийн хурлыг 12 сарын 17-нд хийхээр товлолоо.
Хэвлэлийн төлөөлөгч "Зак" ярилцлага өгөх үеэрээ " Модерна вакцины үнэ 25 фунт буюу 33 доллараар зарагдаж байгаа. Бид 2020 оны эцэс гэхэд АНУ-ыг ойролцоогоор 20 сая тун вакцинаар хангах боломжтой байгаа. Ирэх жил гэхэд дэлхийн хэмжээнд 500 мянгаас 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Модерна вакцины туршилтад 30,000 хүн сайн дураараа орсны ихэнх нь өндөр настай, өнгөт арьстай, дархлаа сул, эрсдэл өндөртэй хүмүүс багтсан нь энэхүү вакциныг үр дүнтэй гэдгийг баталж байгаа хэрэг юм" хэмээлээ. Мөн тэрээр Модерна компани тун удахгүй Их Британи улсаас вакцины үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.