Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Европын хамгийн том зах зээлтэй худалдааны компанийг үүсгэн байгуулагч дэлхийн баячуудын нэг Жефф Безосын "Амазон" компани ажилтнууд ажил хаялт зарлаж байгаатай холбоотой мөн удахгүй болох зул сарын баярын ачааллаас сэргийлэх зорилгоор ажилтнууддаа урамшуулал олгох боллоо.
Нийтдээ 500 сая долларыг 12 дугаар сарын 1-ээс, 12 дугаар сарын 30 хүртэл ажиллах хуваарьтай ажилтнууддаа өгөхөөр болсон байна.
Их Британи дахь ажилтнууд 400 долларын урамшуулал, цагийн ажилтан 200 долларын урамшуулал, АНУ дахь Амазоны ажилнуудад 300 доллар, цагийн ажилтан 150 долларын урамшуулал олгохоор боллоо хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Дэйв Кларк мэдэгдлээ.