Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Англид 11 дүгээр сарын 3-аас эхлэн хөл хорио чангатгасантай холбоотой коронавирусын халдварын тохиолдол эрс буурсан байна.
Өдөрт 72000 халдварын тохиолдол бүртгэгддэг байсан бол 10 дугаар сарын 13-аас хойш ердөө 100 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Эрх баригчид,эрүүл мэндийн байгууллагаас үүнийг хөл хориотой холбоотой гэж үзэж байгаа юм.
Лондонгийн эзэн хааны коллежоос гаргасан судалгаагаар 11 дүгээр сарын 13-аас 24-ны хоорондох бүртгэгдсэн 100 мянга гаруй хүний шинжилгээнд үндэслэн судалгаа явуулахад вирусын нөхөн төлжих чадвар 0,88 болж буурсан. Энэ нь шинэ халдвар авах тохиолдол буурч байгааг харуулж байгаа хэмээн эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга "Мэтт Хэнкок" мэдэгдлээ.