Алдарт хөл бөмбөгийн тамирчин Диего Марадона нас бараад 4 хоносны дараа цагдаа нар түүний эмч "Леопольдо Лукегийн" байшин болон хувийн эмнэлэгт нэгжлэг хийлээ. Түүнийг хүний аминд хүрэх эмчилгээ хийсэн байж болзошгүй мөн эцгийнхээ ямар эмчилгээ хийлгэж, ямар эм хэрэглэж байсан зэргийг Марадонагийн охид мэдэхийг шаардсан гэсэн шалтгаанаар түүний гэр болон эмнэлэгт нэгжлэг хийжээ.
Харин түүний хувийн эмч Леопольд Луке ярилцлага өгөх үеэрээ уйлан "Би их гайхаж бас цочирдлоо. Түүний үхэлд би их харамсаж байгаа. Учир нь би түүнийг амьдраасай гэж хүсдэг хүмүүсийн нэг. Би түүний төлөө чадах бүхнээ хийсэн" гэжээ. Мөн тэрээр Марадона цус өтгөрөлттэй байсан ба 11-р сард тархины цусан хангамж сайжруулах хагалгаа хийлгэж энэ хагалгаа амжилттай болж дууссан. Харин тэр хагалгааны дараагаас архи ихээр хэрэглэх болсон гэдгийг нэмж хэллээ.