ОХУ-д өсвөр насны охид болох эгч дүү Крестина Хачатурян, Анжелина Хачатурян, Мария Хачатурян нарыг эцгийгээ хэрцгийгээр хороосон хэрэгт буруутгаад байгаа юм. 2018 оны долоодугаар сард "Михаил Хачатурян" гэх эрэгтэй олон хутгалуулсан сорвитой, алхаар цохиулан үхсэн байдалтай олджээ. Түүний үхлийг охид цагдаад утсаар мэдэгдсэн ба цагдаа нар охидыг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж мэдүүлэг авсан байна.
Эгч дүүс мэдүүлэг өгөхдөө "Бид олон жилийн турш хүчирхийлэлд амьдарсан. Түүнд хонх байдаг тэр ямар нэгэн хэрэг хоол, ус, өөр зүйл хэрэгтэй болбол хонхоо 3 удаа дуугаргаж дууддаг байсан. Бид биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд удаан хугацаанд байсан" гэх тайлбар өгсөн байна. Михаил Хачатуран охидыг зодож, бэлгийн гаж зүйл хийж, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлж хүслээ хангадаг байсан гэх тайлбарыг охид өгсөн байна.
2015 онд охидын эх болох Аурэлиа нөхрийнхөө хүчирхийллээс залхан салсан явдлаас хойш охидын хүчирхийлэлд өртөх эхлэл тавигдсан байна. Михаил Хачатуран өөрийн эхнэрийг хүчирхийлж, зодож бэлгийн гаж үйлдлүүдээ хийдэг байсан хэмээн охид мэдэгдсэн юм. Эгч дүүс өөрсдийгөө хаацайлах гэж худал мэдүүлэг өгсөн үү эсвэл энэ үнэхээр хэн нэгний аллага байсан уу гэдгийг хараахан тогтоогоогүй ба шүүх хурал болох гэж байгаа ба энэхүү хэрэгтэй холбогдох шүүх хурал энэ долоо хоногт болох гэж байгаа юм байна.