Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ХУР ТУНАДАС: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
САЛХИ: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
АГААРЫН ТЕМПЕРАТУР: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Онон, Улз голын сав газар, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2020 оны 12 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 1-нд нутгийн зарим газраар, 2, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.