ОХУ-д гарган авсан коронавирусийн «Спутник V» вакцин 95-аас дээш хувийн үр дүн үзүүлснийг эмнэлзүйн туршилтуудын дүнд хийсэн завсрын хоёр дахь судалгаа харуулжээ.
“"Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтын дүнд хийсэн хоёр дахь завсрын дүн шинжилгээгээр эхний тарилгын дараа 28 дахь өдөр 91.4 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд эхний тарилгаас хойш 42 дахь өдөр вакцины үр нөлөө 95 хувиас давсан” гэж вакцины твиттер хуудсанд мэдээлсэн байна.
Энэхүү үр дүн нь «Спутник V» вакцины эхний болон хоёр дахь тарилгыг мөн плацебо хийсэн 18 794 сайн дурын оролцогчдын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн болохыг тэмдэглэжээ.
Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 117 мянга гаруй тун вакциныг олон нийтийн хэрэглээнд гаргасан бөгөөд үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд 2 сая гаруй тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.