Оксфордоос "Астразененагийн вакцин" Ковид-19 халдварын эсрэг өндөр үр дүн үзүүлнэ гэдгийг мэдээлсний дараа Энэтхэг улс энэхүү вакцинд найдлага тавиад байгаа юм.
Энэтхэг улсад одоогоор 9 сая халдварын тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд халдварын тоогоор тэргүүлж байгаа АНУ-ын дараа орж байна.
Энэтхэг улсын Пуна хотод байрлах "Serum Institute" компанид Оксфордын вакцины 40 сая тун үйлдвэрлээд байгаа ба жилийн эцэс гэхэд 100 сая тун үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оксфордын гаргасан вакцин нь Pfizer, Moderna вакцинаас хямд, хөргөгчний ердийн температурт хадгалах боломжтой учраас Энэтхэг улс шиг хүн ам ихтэй орны хувьд том боломж болж байгаа гэж эрх баригчид нь үзэж байгаа юм. Засгийн газрын зүгээс 2021 оны 9 дүгээр сарыг сүүл гэхэд 250-300 сая хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Тиймээс вакцины тунг жигд хуваарилахын тулд нарийн төлөвлөгөөг боловсруулж ажиллах шаардлагатай байгаа гэлээ.