Мягмар гаригийн байдлаар Хонг Конг улсад 80 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний улмаас хатуу хол хорио тогтоож олныг хамарсан зугаа цэнгэлийн газруудыг хааж хатуу дэглэмд шилжээд байна.
Одоогийн байдлаар Хонг Конг улсад 5782 хүн коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас бараад байгаа ба эдгээр халдварын 180 нь баар, шөнийн цэнгээний газруудаас илэрсэн юм.
Хөл хориог ялангуяа баар,караоке, шөнийн цэнгээний газрууд, бүжгийн клуб гэх мэт газруудыг 12 дугаар сарын 3 хүртэл 7 хоногийн турш хааж хатуу хөл хорио тогтоолоо. Мөн Сингапур, ХонгКонгийн хоорондох аялал жуулчлалын ямат нэгэн үйл ажиллагааг хоёр долоо хоногоор цуцалж байгаа юм байна.
Энэхүү хатуу хөл хорио нь тус улсад болж байгаа гурав дахь хорио юм. Хонг Конг улс хатуу хөл хориог удаа дараа хийснээрээ Хятад болон АНУ-д гараад байгаа вирусын дэгдэлтээс сэргийлж чадсан юм.