Вакцин хөтөлбөрийн анхдагч АНУ коронавирусийн вакциныг арван хоёрдугаар сарын 11-ний дотор түгээх боломжтой гэж мэдэгдлээ. Учир нь ирэх сарын 10-нд "Эм хангамж болон хүнсний бүтээгдэхүүний удирдах зөвлөлийн газар" вакцин түгээлтийг хийж эхлэх эсэхийг хуралдаж шийдэх юм байна.
Доктор Монсеф Слауи "Дэлхий даяар халдвар эрчимтэй тархаж байгаа. АНУ 12 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 255.000 хүн нас бараад байна. Вакцин борлуулах шийдвэр гарсан даруй 24 цагийн дотор борлуулалтын цэгүүд рүү хүргүүлэхэд бэлэн байна. Бид 5 сар гэхэд нийт хүн амын 70 хүртэлх хувийг вакцинжуулсан байх болно. Вакцин бол хэвийн амьдралдаа орох найдвар гэж хэллээ. Вакциныг эрүүл мэндийн байгууллага, ахмад настнууд дархлаа сул байгаа эрсдэл өндөр хүмүүст түрүүлж хийхээр төлөвлөж байгаа. Муж тус бүрийн удирдагчид вакцинжуулах ажлыг зохион байгуулалттайгаар шийдэж ард иргэдийг хамруулах болно гэдгийг тэрээр нэмж хэллээ.