Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.
Фэйсбүүкийн “Цахим ажил” гэх хаягнаас “хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулж, иргэдийг залилж байсан этгээдүүд болох 35 настай Б, 33 настай У нарын үйлдлийг илрүүлэн талсан зогсоожээ.
Тухайн этгүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны ажлын компаний нэрийг бариж хуурамч бичиг баримтыг үйлдэж иргэдээс тус бүр 250,000 төгрөгийг авдаг бөгөөд одоогийн байдлаар 12 гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Энэхүү хуурамч бичиг баримтыг авсан орон нутгийн иргэд Булган аймгийн Рашаант сум дахь хяналтын постоор нэвтрэх боломжгүй байдалтай байна.
Тухайн гэмт хэрэг үйлдсэн Б, У нарт МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.