Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцох боломжтой.
Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна. “QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал манай 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болох юм.
Цахим зөвшөөрөл олгогдсон эсэхээ шалгах зааврыг дээрх видеоноос үзнэ үү.