Франц улсын Грей хотын ойролцоо 2017 онд 29 настай бүсгүйн амь насыг хөнөөсөн аймшигт аллага гарч байсан. Цагдаа нар түүний цогцсыг шатсан байдалтай ой модноос олж байсан юм. Үүнээс болоод Грей хотод 10000 хүн гүйж байгаа байдалтай жагсаал зохион байгуулж түүнд хүндэтгэл үзүүлж байсан. Алексиа Давал гэх банкир мэргэжилтэй бүсгүйг гүйх гэж гараад ирсэнгүй гэж нөхөр Жонаттан Давал цагдаа нарт анх мэдэгдэж байжээ.
Харин түүнийг өнгөрснөөс хойш 3 сарын дараа Прокурорууд Жонаттан Давалыг эхнэрээ хөнөөсөн гэдгийг мэдэгдсэн хэдий ч тэрээр хэргээ хүлээхгүй,хэд хэдэн удаа худал мэдүүлэг өгч явсаар өнгөрсөн жил хэргээ хүлээн зөвшөөрчээ.
Түүний хэрэгт холбогдох шүүх хурал Бямба гаригт боллоо.
Жонаттан давал эхнэр үхтэл нь зодож цогцсыг нь өөрийн биеэр шатаасан,эхнэрийнхээ үхэлд буруутай цорын ганц хүн гэдгээ гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч, хохирогчийн эцэг эх, ар гэрийн хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйлаа.
Прокурор үүнийг гэр бүлийн хүчирхийллийн хамгийн хүнд хэлбэр гэж үзэж бүх насаар нь хорих ял өгөх хүсэлт гаргасан ч шүүхийн тогтоол гарч түүнд 25 жилийн хорих ял оноолоо.