Голландын нэгэн сэтгүүлч Батлан хамгаалахын сайд нарыг видео хурал хийж байх үеэр тэдний хуралд нэвтэрч оржээ.Тэд үүнийг хөгжилтэй байдлаар хүлээж авсан хэдий ч энэ нь хурлын аюулгүй байдалд хариуцлагагүй хандсан гэх асуудал дагуулаад байгаа юм.
Нидерландын Батлан хамгаалах яамны сайд Анк Бижилвелд хурлын нууцлал аюулгүй байдалд болгоомж алдсандаа уучлалт хүсэж,ахин ийм алдаа гаргахгүй, анхааралтай ажиллах болно гэдгээ хэллээ. Учир нь сэтгүүлч түүний хурлын тухай мэдээллийг твиттерт байрлуулахдаа нэвтрэх хаяг,нууц кодтой хэсгийг оруулж нийтэлсэн зургийг хамт нийтэлсэн байсныг харсан учраас хуралд нэвтэрч чадсан байна. Нилерландын хэвлэлийн төлөөлөгч үүнийг хууль зөрчиж байгаа хэрэг гэж үзэн эрх баригчдад мэдэгдэж хуулийг дагуу арга хэмжээ авх болно гэж мэдэгдлээ.