Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Оксфордийн их сургуулийн эрдэмтэн судлаачид коронавирусийн вакцин амжилттай үйлдвэрлэж, хоёрдугаар шатны үзүүлэлтдээ тэнцлээ.
Вакцин үйлдвэрлэх ажлыг нэгдүгээр сард эхлүүлж 3 сарын турш боловсруулан, үйлдвэрлэж дууссан. Энэхүү вакцины анхны судалгааг дөрөвдүгээр сард хийсэн ба одоогоор хүний биед ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байна. Гуравдугаар шатны шалгалтын үйл явц ирэх долоо хоногт болох хэдий ч Их Британи улс аль хэдийн 100 сая тун захиалсан байгаа юм.
Судалгааны багийнхны мэдэгдэж байгаагаар энэхүү вакцин нь 60-70 нас буюу вирусийн халдвар авах өндөр магадлалтай настай хүмүүсийн дархлааны тогтолцоог сайжруулж, халдвараас найдвартай хамгаална гэж үзэж байгаагаа хэллээ.