Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Банкны үйл ажиллагааны талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрээр “Банкны цахим гүйлгээ хэвийн явж байна. Одоогоор 73 мянган ПОС машин, бэлэн мөнгөний 4 мянган ATM бүгд ажиллаж байгаа.
Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр дунджаар 28,700 иргэн ATM-ээс нийт 2.6 тэрбум төгрөг авсан. Гүйлгээ саатах асуудал тулгараагүй.
Харин банк онгойж ажиллахын тулд УОК-оос зөвшөөрөл хүлээж байгаа. Банкууд хэсэгчлэн, тодорхой хэсгүүдээ нээж ажиллуулахаар халдвар хамгааллыг дэглэмийг хангасан” гэлээ.