ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Дорнод аймгийн лаборатрид тандалтын зорилгоор цуглуулсан 32 сорьцод коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн Тир машны 30 жолоочийн 7-д нь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ" гэв.
Харин дэлхийд 536 мянган хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 55.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Монгол Улсын хувьд, коронавирусний 505 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл хот болон таван аймагт өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна.
Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 19915 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн баг нийслэлийн хоёр голомтод эцсийн халдаргүйтгэл хийсэн. Мөн 1800-0119 утаст 3269 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ хэрхэн өгөх талаар зөвлөгөө авсан байна. Харин ЭМЯ-ны 32300 утаст 290 хүн хандаж, зөвлөмж авсан” гэлээ.