Хятад улсын иргэн сэтгүүлч эмэгтэй Уханьд сурвалжилга хийснээсээ болж шоронд хоригдох боллоо.Өмгөөлөгчөөр ажилладаг байсан 37 настай "Жан" гэх эмэгтэйг Ухань хотод илэрсэн вирусийн халдварыг we chat, Twitter,Youtube гэх мэт платформуудаар дамжуулан текст, видеогоор дамжуулан хуурамч мэдээлэл сурвалжилсан, олон нийтийг өдөөн хатгаж үймээн самуун дэгдээсэн хэмээн үзэж 5 жилээр хорих ял оноожээ.
Тэрээр Ухань хотын вирусийн халдварын талаар сурвалжилсан явдлаас болж хохирсон анхны сэтгүүлч биш юм. Түүнээс гадна 3 сэтгүүлч Ухань хотын талаар сурвалжилж байсан.
Сэтгүүлч "Ли Зэхуа" хоригдож байгаад гарч ирсэн.
Сэтгүүлч "Чен Циуш" засгийн газрын байнгын хяналтад байлгаж байгаа.
Сэтгүүлч "Фан Бин" хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна.