БНХАУ-ын засгийн газар гэрийн тэжээвэр нохой хүн рүү дайрч гэмтээсэн олон тохиолдол гарсны улмаас олон нийтийн газар нохой авч явах, нохой салхилуулахыг 2018 онд хориглосон хууль баталсан. Энэхүү журманд нохойгоо олон нийтийн газар салхилуулсан тохиолдолд эхний удаа сануулга өгнө. Хоёр дахь удаагаа зөрчвөл 50 юанаас 200 юанийн хооронд торгууль оногдуулах. Гурав дахь удаагаа журам зөрчсөн тохиолдолд тэжээвэр амьтныг хураан авч устгалд оруулна гэсэн байдаг.
Жишээ нь:
- Ханжоу хотод өдрийн цагаар нохой салхилуулахыг хориглосон байдаг.
- Шанхай,Чиндао,Чэндду хотод нэг айлд нэгээс дээш нохой байхыг хориглодог.
- Хуанши хотод оршин суугчид 45 см-ээс дээш өндөртэй нохой тэжээхийг хориглодог. Үүнээс хятад улс нохойн чанга хууль дүрэмтэй гэдгийг харж болно. Гэсэн хэдий ч олон хүн үүнийг бүдүүлэг хэрэг гэж үзэж удаа дараа гомдол санал гаргасан явдлаас үүдэн Юньюань мужийн эрх баригчид энэхүү хууль дүрмийг ахин эргэн харах хэрэгтэй гэж үзэж байна.
Сингапурын Амьтны хүчирхийллийн эсрэг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Жайпал Сингх Гилл "Нохойг байнга гэрт хорих нь буруу, нохойг гадуур салхилахыг хориглох бус эзнийг нь хариуцлагатай байлгах нохойгоо сургах, дүрэм журамтай болгох хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.