АНУ-д Мичиган,Вашингтон мужид сүүлийн долоо хоногт халдварын хэмжээ хоёр дахин нэмэгдээд байна.
Мичиган мужийн засаг дарга Гретчен Виттер "Мичиган муж аюулд ороод байна, коронавирусын халдвараас болж амиа алдаж байгаа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна, энэ байдлаараа үхлийн тоо өдөрт 1000 давдаг болох магадлал өндөр болоод байна.Бид нэн даруй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв бид одоо л арга хэмжээ авахгүй бол олон мянган хүн амь насаа алдаж,эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болно. Одоогийн байдлаар манай мужид халдварын улмаас 57 хүн нас бараад байна. Тиймээс хатуу хол хорионы дэглэмд шилжиж хөл хориог сунгах боллоо" гэж мэдэгдлээ. Мичиган мужид хөл хориог 3 долоо хоногоор сунгаж хоолны газар, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, сургууль , цэцэрлэг бүгдийг нь хаах шийдвэр гаргаж хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байна.
Вашингтон мужийн захирагч Жей Инлей "Вашингтон мужид Коронавирусын халдвар нэмэгдэж өдөрт 2000 хүн халдвар авч байна тиймээс ард иргэдийн сайн сайхны төлөө, амь нас,эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөл хориог 4 долоо хоногоор сунгах боллоо" гэдгийг мэдэгдлээ.