Ням гаригт Вьетнам улсад 90 км цагийн хурдтай "Вамко" гэх шуурга боллоо. Хүчтэй шуурга моддыг үндсээр нь булга татаж, олон барилга байгууламж сүйрснээс гадна 5 хүн бэртжээ. Одоогийн байдлаар олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн аврах багууд үерийн усанд живж сураггүй болсон хүмүүсийг хайж байна.
Улаан Загалмайн нийгэмлэгээс мэдэгдэж байгаагаар, 400.000 орчим байшин эвдэрч сүйрсэн, зам гүүр усанд автаж, ургацын талбайг сүйтгэсний улмаас хүнсний хомстол үүсэх боллоо гэжээ. Шуурга болохын өмнөх өдөр Вьетнам улс олон хүнийг нүүлгэн шилжүүлж, нисэх онгоцны буудал, наран шарлагын газруудыг хаасан байна.
Ням гаригт Ромын пап Гэгээн хутагт "Франсис Ватикан" хотын гэгээн Петрийн талбайгаас Филиппин улсын төлөө залбирлаа. Тэрээр цугларсан сүсэгтэн олонд хандан "Хүчтэй хар салхины улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн Филиппиний ард түмэнд ойр ойрхон залбирал үйлдэх болно" гэдгээ мэдэгдлээ.