АНУ Улсын ерөнхийлөгч Доналд Трамп,төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар АНУ-ийн Тик Ток хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулах боломжтой гэж үзэж Тик Ток аппликейшны хэрэглээг өөрийн улсдаа хэрэглэхийг хориглоод байсан. Харин Тик Ток-ийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж "Бид өөрсдийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина. Бид хэзээ ч хэрэглэгчийн мэдээллийг Хятадын засгийн газарт өгч байгаагүй. БНХАУ манай хэрэглэгчийн мэдээллийг авъя гэсэн ч бид өгөхгүй. Тик Ток-ийн бүртгэлтэй ямар ч дата Хятадын хуулинд хамаардаггүй. Бидний эзэн Америк хүн байдаг " гэж мэдэгдэл хийлээ.
Үүнтэй холбоотой Баасан гаригт АНУ-д Тик Ток хэрэглэхийг хориглосон хоригийг 2 сараар сунгах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь АНУ-д ТикТок аппликейшн ашигладаг 100 орчим сая хүнийг бага ч болов тайвшруулсан болов уу.