Зул сарын баяр болоход зургаан долоо хоног үлдээд байна. Европын улс орнууд энэхүү баярт чухал ач холбогдол өгч аялал зугаалгаар явж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Дэлхий даяар тархаад байгаа коронавирусын улмаас эрх баригчид "Зул сарын" баяр тэмдэглэх, аялал төлөвлөхөд хэтэрхий эрт байна гэж үзэж байна. Тиймээс аялал жуулчлалыг хязгаарлана хэмээн Бүс нутгийн асуудал хариуцсан сайд "Франческо Бокала" мэдэгдлээ.
Тэрээр үүнийгээ Коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед олон нийтийн цугларалт үүсгэж эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд ачаалалд дарагдах,халдварын тоо эрс нэмэгдэхээс сэргийлж байгаа хэмээн тайлбарласан юм. Мөн тэрээр Засгийн газар Зул сарын баяраар аялах,галт тэрэгний тасалбар худалдаалах асуудлыг хориглох шийдвэр гаргах талаар ярилцаж байгаа. Зул сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөхийг сануулж байна хэмээн мэдэгдэл хийлээ.