Монгол улс дотооддоо коронавируст халдвар алдаж хөл хориог чангатгасан тухай Турк улсын сайт бичжээ. Энэхүү нийтлэл дээр "Гэрийн тусгаарлалтад байсан ачааны машины жолоочоос коронавирус илэрсний улмаас Улаанбаатар хотод 5 хоногийн хөл хорио тогтоож нийслэл дэх цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төв гэх мэт бүх боловсролын байгууллага, театр, музей, кино театр зэрэг олон нийтийн үзвэр үйлчилгээний байгууллагыг хаалаа.
Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хот руу орж, гарах тээврийн хэрэгслийн болон төмөр замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
ЭМЯ болон Засгийн газраас вирус илэрсэн хүний явсан маршрут ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоон шинжилгээнд хамруулж шуурхай арга хэмжээ авсаар байна.
Монгол Улсад одоогоор 382 коронавирусын тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Өнөөдрийг хүртэл Монгол улсад халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй байгаа. Энэ нь тус улсад чанга хөл хорио тогтоож байгаа анхны тохиолдол болоод байгаа юм" хэмээн "Анадолу Эженси" сайт дээр нийтэлсэн байна.