Сүүлийн үед Энэтхэгийн нийслэл "Дели" хот коронавирусийн халдварын тоогоор бусад мужаас тэргүүлж байгаа. "Дэли" хотод 450 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 420 мянга нь батлагдсан тохиолдол болоод байгаа юм. Халдвар ихсэх гол шалтгааныг эрх баригчид агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байна. Өвлийн улирал ирсэнтэй холбоотой агаарын бохирдол гамшгийн хэмжээнд үүнээс үүдэн коронавирусын халдварын тоо нэмэгдэж эмнэлгүүд ачаалал нэмэгдсэн байна.
Энэтхэгийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал,доктор "Рандип Гулериа" NDTV сувагт ярилцлага өгөх үеэрээ " агаарын бохирдол ихтэй байвал коронавирусын халдвар нэмэгдэх гол хүчин зүйл болно, энэ байдлаараа халдварын тоо нэмэгдсээр байвал эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Агаарын бохирдол коронавирусын халдварыг өсгөх гол асуудал болоод байна гэжээ.
Энэтхэг улс одоогоор Коронавирусын халдвараар дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Агаарын бохирдол их болсонтой холбогдуулан Энэтхэгийн нийслэл "Дели"хотод нэг өдрийн дотор 8500 тохиолдол бүртгэгдэж,85 хүн амь насаа алдаж нэг өдөрт хамгийн их хүн нас барсан тохиолдол болоод байгаа юм.