Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйгээс коронавирусийн шинжилгээ авахад, шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүнийг УОК-ын өнөөдрийн шуурхай хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.
Тэрбээр, “Тээврийн жолоочоос хойш түүний ойр орчмын 5 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, эхнэр, хадам ээж, дүү, дүүгийн ойрын хавьтлын 2 хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн Сэлэнгэ аймагт, 74 настай эмэгтэйд коронавирусийн сэжигтэй тохиолдол гарч аймгийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд 2 удаа хариу нь эерэг гарсан. Тиймээс ХӨСҮТ рүү авч ирэн давтан шинжилгээ хийнэ” гэлээ