
Манай улс 2020.11.11-ний өдөр covid-19 халдвар дотооддоо алдсан учир анх удаа хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Засгийн газрын Гамшгийн тухай хуулийн 8.1.3-т заасны дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарлаа. Ингэхдээ хатуу хөл, хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон.
Харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа юм.
Бид МҮХАҮТ-аас бизнесийн байгууллагууд онцгой нөхцөл байдалд ямар бэлтгэлтай байх ёстой талаар тодруулга зөвлөмж асуулаа.
МҮХАҮТ-ын зүгээс бизнесүүдийг онцгой нөхцөл байдалд ажиллах зааврын дагуу ажиллаж, хөл хориогоо үргэлжлүүлэхийг уриалж байгаа. Мөн нөхцөл байдлыг таамаглах хэцүү учраас бизнесүүд бэлэн байдалд байх хэрэгтэй. МҮХАҮТ-аас баг гаргаж хэрвээ хөл хорио таваас илүү хоног үргэлжилбэл бизнесүүдээ яаж дэмжих хэрэгтэй вэ талаар Засгийн газарт хүргэх зөвлөмжийг яг одоо боловсруулж байна. УОК-оос хөл хориог тав хоногоос илүү хугацаагаар үргэлжлүүлбэл Засгийн газар цаашид бизнесүүдээ яаж дэмжих, ямар нөхцөлд байдалд ажиллах талаар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.