LIVE FORUM: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС
Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран Коронавирусийн эсрэг иргэн ТА юу хийж чадах вэ? Live хэлэлцүүлгийг 2020 оны 2-р сард зохион байгуулж байсан юм. Хэлэлцүүлгийн мэдээлэл одоо ч хуучраагүй тул ахин хүргэж байна.
Б.ОТГОНТӨГС: ЭРСДЭЛИЙН ҮЕД ХЭРЭГЛЭХ ХУРИМТЛАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ
Статистик мэдээллийг харж байхад нэг дундаж өрх сардаа 1.7 сая төгрөгийн орлоготой. Дэлхий дахинаа эрсдэлийн үед аливаа хувь хүн, айл өрх хоёр сарын орлоготой дүйх хуримтлалтай байх ёстойг зөвлөдөг. Тиймээс Монгол улсын нэг өрхийн дундаж орлого 1.7 сая төгрөг гэж бодвол хоёр сарын орлого буюу 3.4 саяын хуримтлалтай байх шаардлагатай. Хүнсний барааны таталт хоёр долоо хоног хэрэглэхээр байх ёстой гэж үздэг. Энэ хугацаанд төр засаг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг юм.