Мягмар гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлэгч Жо Байден хэвлэлийн бага хурлаар Доналд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь "Ичгэвтэр" хэрэг хэмээн онцлон хэллээ.
Тэрээр, “Трампын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдалд огтхон ч санаа зовохгүй байгаа. Учир нь бүх зүйл аль хэдийнэ шийдэгдчихсэн. Бид нэгдүгээр сарын 20-ны тангараг өргөх ёслолын дараагаас ажлаа хийж эхэлнэ” гэсэн юм.
Мөн тэрээр цааш хэлэхдээ: Юун түрүүнд 238,000 гаруй хүний амийг авсан коронавирусыг арилгахад анхаарч ажиллаж бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Сэтгүүлч түүнээс Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү хэвлэлийн хурлыг үзэж байгаа бол та юу гэж хэлэх вэ? Гэсэн асуултад тэрээр хариулахдаа "Эрхэм улсын ерөнхийлөгчөө би тантай ярилцахдаа хэзээд баяртай байх болно" гэж инээмсэглэн хэлсэн билээ.