Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Дани улсын ерөнхий сайд бүх булга үржүүлгийн газарт байгаа булга устгах шийдвэр гаргасан. Учир нь Дани улсад амьтдад халдвар тархаж, булга үржүүлгийн 1139 фермд коронавирусын халдвар илэрсэн. Харин мягмар гаригт Ерөнхий сайд Метте Фредериксон энэхүү шийдвэрээ цуцалснаа мэдэгдлээ.
Дани улсад булга үржүүлэх салбар түгээмэл хөгжсөн учраас булгуудыг устгаснаар олон өрх айл эдийн засгийн хүндрэлд орж, ядууралд хүрнэ тухай ард иргэдээс маш олон санал гомдол иржээ. Иймд тэрээр шийдвэрээ иргэн харж, буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр "Зөвхөн короновирусын халдвар авсан фирмүүдийг устгалд оруулж, халдвар илрээгүй фермийн булгуудыг устгалд оруулахгүй байхаар шийдлээ.