
Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай утсаар ярилцлаа. Тэрээр Филиппин улсын Манилла хотод эх хүүхдийн эрүүл мэндийн төсөлд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Тэрээр Монгол улс коронавирустэй хэрхэн яаж “байлдах” юм бэ? Энэ дайнд ямар тактиктай ажиллах юм бэ? гэдгээ яагаад мэдээлэхгүй байна вэ? Тухайн улс орон нөөцөө тодорхойлоод ямар алхам, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ багц багцаар нь гаргах ёстой. Халдварын тоо тэд болбол… эрсдэлийн зэрэг тэдээс дээш болбол ийм ажлууд хийнэ гээд тодорхой болгосон байх ёстой. Гэтэл манай улс урьдчилсан, шинжлэх ухаанч ийм шийдвэр огт гаргахгүй байна. Коронавирусийн эсрэг ямар сөрөг арга хэмжээ, ямар багц ажлууд хийхээ ард түмэнд мэдээлж, танилцуулахгүй болохоор хүмүүс паникт орж байна.
Коронавирус дархлааны архаг өөрчлөлттэй хүмүүст илүү хүндрэл өгч байгаа. Хавдартай, чихрийн шижинтэй, архаг өвчин үүсгэдэг хорт зуршилтай хүмүүс Ковид-19 тусч, хүндрэх нь элбэг байна. Тиймээс Монгол улс энэ бүлэг рүүгээ зорьж ажиллах нь чухал зэрэг шинжлэх ухаанч, бодит мэдээлэл хүргэлээ.