Улсын онцгой комисс хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ олон нийтэд танилцууллаа. Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байгаад гарсан ч гэртээ очсон хойно нь өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирус илэрчээ. Тиймээс Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоох боллоо. Хөл хорио тогтоосон хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг нь шинжлэх, тандалт судалгаа явуулах юм байна. Улмаар Улаанбаатар хотоос гарах бүх хөдөлгөөнийг хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, сургалтын төвүүд хичээллэхгүй. Үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газруудыг мөн хаалаа. Онцгой байдлын комиссоос шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг, маскаа зүүж, гараа ариутгахыг зөвлөлөө.