Даваа гаригт Доналд Трамп Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга "Марк халагдсан, түүний хийсэн зүйлүүдэд талархаж байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Олон хүмүүс түүнийг твиттерээр дамжуулан ажлаас халах нь бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаа боловч Марк Эспер сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө халагдах өргөдлөө өөрөө өгчихсөн байсан байна.
Марк Эспер 2019 оны 7 сараас Батлан хамгаалах яамны нарийн бичгээр ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг энэхүү албан тушаалд томилохоос өмнө 2017 оноос 2019 он хүртэл Армийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Трамп Эспер нарын харилцаа 5 сард өнгөт арьстан Жорж Флойд нас барсны дараа АНУ-ын томоохон хотуудад гарсан эсэргүүцлийн жагсаалийг цэргийн хүчээр дар гэсэн Трампын тушаалыг эрс эсэргүүцсэн явдлаас эхэлж хурц болж эхэлсэн юм.