Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, түүний гэргий Мелания нар хууль бус гэрээний дагуу гэрлэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн туслах Омароса Маниголт Ньюман “Daily Mail” сонинд ярилцлага өгөхдөө хатагтай Мелания Доналд Трампыг албан тушаалаа хүлээлгэж өгсөнийх дараа гэрлэлтээ цуцлахыг хүлээж байгаа гэжээ. Мөн Меляанагийн туслахын ярьж байгаагаар “Мелания салах шийдвэр гаргаж байгаа. Тэд тус тусдаа өрөөнд унтдаг. Энэ гэрлэлтэнд утга учир алга. Тэдний гэрлэлт гэрээ хэлэлцээр дээр тогтож байгаа. Ерөнхийлөгчийн хүү Бэррон өв залгамжлах болж, өөрийн хувийг авахын тулд Мелания энэ гэрлэлтийг хийсэн гэж үзэж байгаа талаараа хэвлэлд ярьсан байна.