2011 оны наймдугаар сард Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч байх үеэрээ Манай улсад Ерөнхийлөгч Элбэгдоржийг төр барьж байх үед төрийн айлчлал хийж байсан юм. Тэрээр айлчлалынхаа үеэр олон асуудлыг хөндөж ярьж байсан.
Жишээ нь: Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд зэрэг, тайван замаар шилжсэн тэр шилжилтийг би агуу зүйл гэж боддог учир нь зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар Монгол Улсын ардчилал нь үлгэр жишээ болж чадсан. Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх чиглэлээр зөвхөн улс орондоо төдийгүй олон улсад мэдэгдэхүйц үр дүнтэй, санал санаачилгатай ажиллаж байгаа хэмээн сайшааж байсан юм.
“Монголын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг мэддэг. Харин Монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтолцоонд шилжсэн үйл явцын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, Монголын шинэ түүхийг таниулах талаар хамтран ажиллах саналтай байна гэдгээ илэрхийлж байсан.
Дэд Ерөнхийлөгч Ж.Байден мөн авилгын эсрэг тууштай тэмцэж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлогыг дэмждэгээ илэрхийлээд, авилгын эсрэг тэмцэх талаар санал бодлоо хэлж АНУ нь Ардчиллын цорын ганц дайсан бол авилгыг бууруулахын төлөөх аливаа тэмцлийг дэмжиж, ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж байгаагаа үргэлжлүүлэх болно гэх мэт олон асуудлыг тэд ярилцаж уулзалт нөхөрсгөөр дуусаж байсан түүхтэй. Үүний нэг том жишээ нь Монгол улсаас түүнд морь бэлэглэж байсан ба тэрээр үүнийг талархан хүлээн авч мориндоо “Celtic” гэдэг нэр өгч байсан явдлаас харж болно.