АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден,Доналд Трамптай хийсэн халз мэтгэлцээний үеэр нүүрсний экспортын талаар ярихдаа "БНХАУ Монгол улсаас импортолсон дэлхийд хамгийн бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна. Би Ерөнхийлөгч болбол эхний 100 хоногт эдийн засгийг бууруулж байгаа энэхүү нүүрсний наймааг үргэлжлүүлсэн тохиолдолд дэлхийн бусад орнуудад зарж борлуулагдаж буй бүх зүйлд татвар ноогдуулна. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч болсон эхний 100 хоногтоо Монгол улсын эсрэг хатуу арга хэмжээ авна" гэсэн утгатай зүйл ярьсан юм.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноор 2035 он гэхэд Америк орныг нүүрстөрөгчийн ялгаралгүй улс болгох байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Энэ нь нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай. Монголын эдийн засгийн гол зүйлийн нэг яах аргагүй нүүрсний зар зээл учраас Жо Байден сонгуульд ялсан явдал нь дэлхий дахинд нүүрсний үнэ буурах магадлалыг өсгөж ялангуяа манай улсын эдийн засагт тийм ч сайн мэдээ биш болоод байгаа юм.