Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Япон улсад шувуунууд тодорхой шалтгаангүй их хэмжээгээр үхэж үрэгдэж байсан учраас ЭМЯ-аас Шинжилгээнд хамруулахад H5 вирус буюу шувууны томуу өвчин элэрчээ.Япон улсын Хөдөө аж ахуйн сайд Котаро Ногаминийн “Япон Кагава мужийн Митоё хотын фермд шувуу томуу өвчин илэрсэн ба фермийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож,хөл хорио тогтоогоод байна.
Тиймээс 330 мянган тахиаг устгалд оруулж мөн тахианы мах,өндөгний экспортыг түр хугацаанд зогсоохоос гадна, шувууны наймаа, ажил эрхэлдэг хүмүүсийг сэрэмж ихтэй байхыг анхааруулж байна гэжээ.
Япон улсын засгийн газраас өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг нэн даруй авах тушаалыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.