АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шуугиан дунд Монгол улсын 2021 оны төсөв батлагдах гэж байна
2021 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед бид та бүхэнд Монголын улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтаас цувралаар танилцуулъя
2010-2020 онуудад эхэлсэн шилжих төсөвтэй аймаг дүүрэг, сумын 19 спорт заалны барилга байна.
2021 онд буюу ковид цар тахлын үед шинээр баригдах гэж байгаа спорт заалнуудыг нь танилцуулъя.
Дээрхи хүснэгтээс харвал 2021 оны төсвийн төслөөр шинээр барих 12 спорт заалны барилгат 270.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь
2019 оны Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум/85.303 хүн ам/, Архангай аймгийн Эрдэнэбулган/21.517хүн ам/ сумаас бусад сумдууд 2300-3300 гаруй хүн амтай.
Ковид цар тахлаас болж 8000 гаруй хүн ажлын байргүй болж байгаа /МҮХАҮТ-ын судалгаа/. Санхүүгийн хүнд үед хүн ам цөөтэй хөдөө суманд шинээр спорт заал нэмж барихаас илүү ажлын байрыг хадгалж үлдэх арга хэмжээ авах, улсын хэмжээнд цөөхөн байдаг нярайн амьсгалын аппарат нэмэх, эмнэлэг цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахад анхаарах нь илүү олон хүнд хүртээмжтэй хөрөнгө оруулалт биш гэж үү?
Мэдээж спорт заалыг зөв ашиглаж чадвал нийтийн эрүүл мэндийн дэмжихэд хэрэгтэй. Гэхдээ хэдэн хүн хэдий хугацаанд ямар давтамжтай ашиглах билээ гэдгийг бодох.
2021 оны төсөв бол ковид цар тахлыг сөрсөн төсөв учраас тэвчиж болох зардлуудаа танаж байгаа гэсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.
2020 онд улсын төсвийн орлого 30 хувиар буурч 5 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийсэн байгааг сануулах нь илүүдэхгүй болов уу.
Тэгвэл Сангийн сайд танаас асууя ковид цар тахлын үед спорт заал шаардлагатай хөрөнгө оруулалт мөн үү ???
Монгол улсын 2021 оны төсвийн төслийг үзэх линк:
https://online.flippingbook.com/view/40438/90/