Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өвчний улмаас таалал төгссөн байна. Тэрээр элэгний өвчнөөр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, өчигдөр нас барлаа.
Талийгаач нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг дүүргэж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсөж байв. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Түүний ах дүү төрөл төрөгсөд нь хүндэтгэл үзүүлж гүн эмгэнэл илэрхийлье.