“Ковид-19” цар тахлын голомтод ажиллаж байгаа Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц өмчлүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь зах зээл дээр ашиглалтад орсон орон сууцнуудаас өөрийн мэдээллийн санд нээлттэйгээр бүртгэн сонголтыг тухайн иргэнээр сонгуулах хүсэлтэй иргэн аж ахуй нэгжүүдийг урьж байна.
Нээлттэй бүртгэлийн нэр: Иргэдийн сонголтонд үндэслэж худалдан авах нөхцөлтэй Орон сууцын мэдээллийг нэгтгэх, иргэдэд санал болгох.
Санал болгох Орон сууцанд тавигдах шаардлага:
Ашиглалтад орсон шинэ орон сууц.
Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.
Батлагдсан зургийн дагуу баригдсан.
Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх.
Барилга орон сууц нь ногоон байгуулмж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байх.
Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:
Төсөлд хамрагдах албан хүсэлт
Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг
2 давхар, 206 тоот Утас: 7000-6953
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК