АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг тоолсоор байна. Энэ жил шуудангаар санал өгсөн хүн их байгаа учраас саналыг тоолж дуусахад хүндрэл их байна. Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялж байна. Ялагчийг зарлах эрт байгаа учир нь Ерөнхийлөгч Доналд Трамп 214 саналтай,Жо Байден 248 коллегин санал аваад байна.
Пенсильвани муж улсад сонгогчийн “20 коллеги гишүүнтэй” саналын хуудсын 64 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Трамп 53.3 хувийн саналаар, Жоржиа муж улсад “16 гишүүнтэй” Трамп 50.3 хувийн саналаар “95 хувийг тоолсон”, Мичиганд “16 гишүүнтэй” Байден 49.7 хувийн “96 хувийг тоолсон” саналаар, Хойд Каролина муж улсад “15 гишүүнтэй” Трамп 50.1 хувийн саналар “94 хувийг тоолсон”, Невада муж улсад “6 гишүүнтэй” Байден 49.2 хувийн саналаар “67 хувийг тоолсон”, Аляскад “3 гишүүнтэй” Трамп 62.9 хувийн саналаар “45 хувийг тоолсон” ялж байна.
Жо Байден Мичиган болон Невада мужуудад илүү санал авч чадвал ялж чадах юм. Трампын сонгуульт ажлын хорооноос сонгуулийг шударга байлгах үүднээс Мичиган мужийн саналын хуудсыг тоолоход хяналт тавьж, ажиглах хүсэлт тавьжээ