Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж олгосныг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа гардууллаа.
Дэлхий дахинд тархаж буй “COVID-19” халдвар Монгол Улсад анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 8 сарын хугацаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний 8 багийн нийт 92 мэргэжилтэн дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу уг мөнгөн тэтгэмжийг гардуулсан юм.