Ахмед Ибрахий Авале гэх 66 настай Байгаль орчны судлаач,эрдэмтэн мэргэжилтэй эр BBC-д сонирхолтой яриа өглөө.
Тэрээр Сомалийн Бүгд Найрамдах улсад төржээ. Төрсөн нутагтаа судлаачийн ажлаа хийж байгаа ба судалгаа хийх явцдаа өөрийн нэртэй адилхан Пандинурус Авале гэх хилэнцэт хорхойг олж тогтоосноо танилцууллаа. Тэрээр яагаад үүнийг олон нийтэд сонирхуулж байгаагаа Самолид судлаач чиглэлээр ажиллаж,сонирхож байгаа олон эрдэмтдэд урам зориг өгөх үүднээс гэж тайлбарлажээ.Учир нь эрдэмтдэд шинэ нээлт хийх маш чухал зүйл байдаг.
Тэрээр хэлэхдээ Самолид 50 төрлийн хилэнцэт хорхой байдаг үүний нэг нь Пандинурус Авале юм. Энэхүү цох том боловч хүний амь насанд аюулгүй. Тэрээр судалгааны ажлаа хийж байх үедээ Самолигийн нийслэл Харгейсагаас хойшоо 50 км орчим зайд анх түүнийг олж харсан ба өөрийн нэрээр нэрлэх болсон гэжээ.