Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулсан. Мэдээлэлд "Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна" гэсэн юм. Энэ талаар бид Шадар сайдын албанаас ахин тодруулж, 30 хүртэл ажилтантай байгууллага шинэ жил тэмдэглэж болох эсэхийг лавлалаа.Тэрээр "Ямар ч байгууллага, хэдэн хүнтэй байгаагаас үл хамааран шинэ жил тэмдэглэхийг хориглосон" гэв. Мөн шинэ жил тэмдэглэсэн байгууллагад хариуцлага тооцож, хяналт тавихаар холбогдох байгууллагуудыг ажиллуулна гэлээ.
Шинэ жилийг хориглосон ч үйлчилгээний газрууд хэвийн ажиллах юм байна. "COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрч, хоёр дахь давлагаа явж буй гэж үзээд дараах шийдвэрийг гаргажээ. Харин шинэ жилийн баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэж болох юм байна.