Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн дагуу шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. Харин 30-40 хүний нэгдсэн арга хэмжээг хориглолоо.
Энэ талаар шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, “COVID-19-ийн нөхцөл байдлыг хоёр дахь давлагаа гэж нэрлэж байна. Улмаар шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргалаа. Харин гэр бүлийн төвшинд тэмдэглэх нь нээлттэй. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавина. Тиймээс эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна" гэв.
Түүнчлэн ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.