Австралийн Кенгерүү арал дээр болсон түймэр 30 гаруй хүний амь нас, олон мянган байшин барилгыг шатааж нураасан. Энэхүү арал дээр ойролцоогоор 5000 орчим ан амьтад амьдардаг байсан юм. Галд өртсөн амьтдыг аврах зорилготой “Kangaroo Island wildlife” паркийг байгуулаад байсан юм. Энэхүү паркд эмчлүүлж байсан Кола баавгайг байгальд нь буцаан тавилаа. Төвийн ажилчид түүнийг “Murton” гэж нэрлэжээ. Түүнийг анх олоход нүүр нь түлэгдсэн, өлссөн , шингэний дутагдалд орсон мөн дээрээс нь айж сандарсан маш хүнд байдалтай олдсон гэж төвийн ажилтан Дана Мишейл хэлсэн юм.
Тэрээр ярилцлага өгөх үеэрээ “Кэнгэрүү арал дээр түймэр гарахаас өмнө ойролцоогоор 50000 гаруй кола баавгай амьдардаг байснаас тэн хагас нь түймэрт өртсөн, бид 1000 гаруй кола баавгайг эмчилж байгаа. Тэднийг биеийн байдал нь хангалттай сайжирч өсөж том болсны дараа байгальд буцаан тавих болно. Нэг амьтны амь нас ч бидэнд үнэтэй өнөөдөр Murton баавгайг явуулж байгаа нь гунигтай байгаа хэдий ч гэрт нь буцаан тавьж байгаа нь бидэнд сайхан санагдаж байна” гэлээ.