Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Австрийн нийслэл “Вена” хотод Даваа гаригийн орой халдлага гарч гурван хүний амь нас эрстэж,15 хүн шархадсан ноцтой хэрэг гарлаа. Эдгээр хүмүүсийн хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байжээ. Вена хотын цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийн нэгийг цагдаа нар халдлагын үеэр буудан хөнөөсөн гэдгээ мэдэгдлээ.
Австри улсад сүүлийн 10 жилд ийм ноцтой халдлага болж байгаагүй. Эрх баригчид үүний цаана томоохон лалын террорист бүлэглэл байгаа гэж үзэж байгаа юм.
Цагдаагийн байгууллага болон хотын захиргаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа эрчимтэй явуулж мөн дээрээс нь ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон санууллаа.